Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэн батлагдаж, зарим яамдын нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт орсон. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яаманд оюуны өмч, патент, зохиогчийн эрх болон шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын чиг үүргийг, Соёлын яаманд спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн чиг үүргийг холбогдох яамдаас Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсний зэрэгцээ Монгол Улсын Шадар сайдын эрхэлж байсан асуудлын хүрээг хоёр салгаж тус тусад нь Шадар сайдуудын хариуцах чиг үүргийг шинэчлэн тогтоосон. Түүнчлэн нийт 8 яам, нэг агентлагийн нэр өөрчлөгдсөн.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөн зохион байгуулагдсантай холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх үндэслэлээр Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж байна. Тодотголын төсөлтэй холбоотой саналыг дараах сувгуудаар 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг дуустал ирүүлнэ үү.
Эх сурвалж : https://mof.gov.mn/


Сэтгэгдэл0