“ТӨСВИЙН ӨГӨӨЖ, ҮР АШИГ НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО. > Мэдээ

본문 바로가기

Мэдээ

[Эдийн засаг] “ТӨСВИЙН ӨГӨӨЖ, ҮР АШИГ НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

profile_image
admin
2026-05-27 15:06 71 0

Агуулга

30c4afc7899482c4a9499a89bf85dcf6_1779865535_579.png
 

Сангийн яамны нэрэмжит “Эрдэм шинжилгээний хурал” 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн Эрдэм шинжилгээний хуралд эхний шатанд нийт 42 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд оюутны ангиллын 10 бүтээл, судлаачийн ангиллын 6 бүтээл шалгаруулан хэлэлцүүллээ.

Жилээс жилд оролцогчдын хүрээ өргөжин тэлж, төсөв, санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн судалгааны бүтээлүүд нэмэгдэхийн зэрэгцээ шинэлэг арга зүй, тоон болон эмпирик шинжилгээг түлхүү ашиглаж байгаа нь энэхүү хурлын ач холбогдол, үр нөлөө улам өсөн нэмэгдэж буйг харуулж байна.

Эрдэм шинжилгээний хурлын оюутны ангиллын шилдгүүдээр:

I байр: “Улсын төсөвт эрдэс бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийн тооцооллын олон улсын ба дотоодын туршлагын судалгаа” сэдвээр Б.Бат-Амгалан,

II байр: “Эрчим хүчний салбарын мега төслүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөөг салбар хоорондын тэнцэл ашиглан шинжлэх нь” сэдвээр Ц.Энхжин, Ц.Буян-Өлзий, Д.Билгүүндэлгэр,

III байр: “Монгол улсад нүүрстөрөгчийн татвар нэвтрүүлснээр макро эдийн засаг болон төсвийн орлогод үзүүлэх нөлөөг CGE загвараар үнэлэх нь” сэдвээр Б.Бүдсүрэн, М.Марал,

Тусгай байр: “Хүн амын насжилт ба тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдал” сэдвээр Л.Пүрэвжав , Г.Намуунцэцэг, Ц.Номиндарь,

Судлаачийн ангиллын шилдгүүдээр:

I байр: “Тэтгэвэрт гарах насны өөрчлөлт ба өндөр настны цалингийн түвшин” сэдвээр Г. Мөнхсүлд,

II байр: “Төсвийн дүрмийн хүрээнд төсвийн бүтцийг оновчлох нь” сэдвээр Ч.Анхбаяр, Л.Мөнхцацрал,

III байр: “Дунд хугацааны нэгдсэн төсвийн орлого, зардлын оновчтой хэмжээг тодорхойлох судалгаа” сэдвээр Г.Цэлмэг нар тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл0

Сэтгэгдэл байхгүй байна.
Нийт 11 ш - 1 хуудас
게시판 전체검색
상담신청