САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СОРИЛТ, ИННОВАЦЫГ ХЭЛЭЛЦСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО > Мэдээ

본문 바로가기

Мэдээ

[Боловсрол] САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СОРИЛТ, ИННОВАЦЫГ ХЭЛЭЛЦСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

profile_image
admin
2026-05-27 14:39 75 0

Агуулга

Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага үүсэж, хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран “Санхүүгийн зах зээл: сорилт, инновац, тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний уралдааныг өнөөдөр зохион байгууллаа.

Санхүүгийн зах зээл хиймэл оюун ухаан, финтек, өгөгдөлд суурилсан инновацын нөлөөгөөр хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед зохицуулалт, хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалалт, хөрөнгө оруулагчийн зан төлөв, санхүүгийн хүртээмж, тогтвортой санхүүжилтийг макро эдийн засгийн орчинтой уялдуулан цогцоор нь судлах шаардлага нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулсан уг уралдаанд асуудал дэвшүүлсэн, онол арга зүйн үндэслэлтэй, бодит өгөгдөлд тулгуурласан, эконометрик болон статистикийн аргаар баталгаажсан, шинэлэг шийдэл бүхий практик ач холбогдолтой олон бүтээл иржээ. Тодруулбал хэрэглээний зээлийн өсөлт, дижитал зээлийн эрсдэл, банк бус санхүүгийн байгууллагын системийн эрсдэл, хөрөнгийн зах зээл дэх улс төр болон макро эдийн засгийн нөлөө, финтек үйлчилгээ, машин сургалтын хэрэглээ зэрэг цаг үеийн тулгамдсан сэдвүүдийг багтаасан бүтээл өрсөлдсөн юм.

Уралдааны оюутны ангилалд таван их сургуулийн 114 оюутны 50 бүтээл, судлаачийн ангилалд дөрвөн их сургуулийн багш, судлаачид, Монголбанк, арилжааны банк, даатгалын компанийн эдийн засагч, шинжээч, мэргэжилтнүүдийн 22 бүтээл ирүүлсэн байна. Эдгээрээс хоёр ангилалд нийт 10 илтгэлийг эцсийн шатанд шалгаруулж, аман болон постер хэлбэрээр хэлэлцүүлэн шилдгүүдийг тодрууллаа.

Хүндэтгэлийн илтгэлийг Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Б.Батчимэг “Санхүүгийн зах зээл дэх технологийн хөгжил, бодлого зохицуулалт” сэдвээр танилцуулсан нь арга хэмжээний онцлох хэсэг байв.

Оюутны ангилалд МУИС-ийн Эдийн засгийн хөтөлбөрийн IV дамжааны оюутан Б.Бүдсүрэн, М.Марал, Д.Анужин нарын “Монгол Улсын бүртгэлтэй хувьцаат компаниудыг сектороор ангилж инфляц болон хувьцааны өгөөжийн холбоо хамаарлыг салбараар нь FE загвар ашиглан шинжлэх нь: Аль салбар нь илүү инфляцад мэдрэг вэ?” сэдэвт бүтээл тэргүүн байр эзэллээ.

Судлаачийн ангилалд Н.Энхбаатар (Ахлах эдийн засагч, Монголбанк), Н.Янжинлхам (Эдийн засагч, Монголбанк) нарын “Дижитал зээлийн эрсдэл” сэдэвт бүтээл нэгдүгээр байрт шалгарлаа.

30c4afc7899482c4a9499a89bf85dcf6_1779863924_0133.jpeg
 

Сэтгэгдэл0

Сэтгэгдэл байхгүй байна.
Нийт 11 ш - 1 хуудас
게시판 전체검색
상담신청