МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА > Мэдээ

본문 바로가기

Мэдээ

[Санхүү] МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

profile_image
admin
2024-04-06 15:24 1,502 0

Агуулга

hele.jpg

       Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэн батлагдаж, зарим яамдын нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт орсон. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яаманд оюуны өмч, патент, зохиогчийн эрх болон шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын чиг үүргийг, Соёлын яаманд  спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн чиг үүргийг холбогдох яамдаас Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсний зэрэгцээ Монгол Улсын Шадар сайдын эрхэлж байсан асуудлын хүрээг хоёр салгаж тус тусад нь Шадар сайдуудын хариуцах чиг үүргийг шинэчлэн тогтоосон. Түүнчлэн нийт 8 яам, нэг агентлагийн нэр өөрчлөгдсөн.

       Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөн зохион байгуулагдсантай холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх үндэслэлээр Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж байна. Тодотголын төсөлтэй холбоотой саналыг дараах сувгуудаар 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг дуустал ирүүлнэ үү.

Эх сурвалж : https://mof.gov.mn/

Сэтгэгдэл0

Сэтгэгдэл байхгүй байна.
게시판 전체검색
상담신청